- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМАГ БҮРЭН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ТӨВ АЙМАГ БҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 11
Баянтөхөм
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.5, 41.6, 41.8 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тухай оны сар бүр өрх, аж ахуйн нэгж байгуулгаас хурааж, орон нутгийн орлогод төвлөрүүлэхэд онцгой анхаарч шат дараалалтай арга хэмжээг авч, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Эрдэнээ)-д даалгасугай.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (Ц.Доржпалам)-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, газар, Хүнс, Хөдөө аж ахуйн бодлогын хороонд үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.ТҮМЭНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх