A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ БАТЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 05

Жаргалант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.Сумын хэмжээнд малын төрөл тус бүр дээр нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг дараах байдлаар тогтоосугай.

1.Үхэр - 600 төгрөг

2.Адуу - 600 төгрөг

3.Тэмээ - 0 төгрөг

4.Хонь – 300 төгрөг

5.Ямаа – 500 төгрөг

Хоёр.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бусад холбогдох материалуудыг бүрдүүлж эрх бүхий дээд шатны байгууллагад хүргүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг сумын Засаг дарга (Д.Батбаяр)-т даалгасугай.

Гурав.Малын тоо толгойн албан татварын орлогыг холбогдох хууль журамд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь төсвийн тухай хуульд нийцүүлэн зарцуулж тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Батбаяр)-т үүрэг болгосугай.

Дөрөв.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА   Г.ЭРДЭНЭБАЯР