- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭНТИЙ АЙМГИЙН БАТНОРОВ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ХЭНТИЙ АЙМГИЙН БАТНОРОВ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГООЛ
2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 04
Батноров сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Батноров сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулж, хэрэгжилтийг жилийн эцсийн хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Отгонбаяр/-т даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, Хөдөөгийн хөгжлийн хороо /С.Хадбаатар/-нд, шийдвэрийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж ажиллахыг Хурлын Төлөөлөгчид болон Багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн "Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тогтоох тухай" 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.БАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх