A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- "Агайын" ХХК-ний дулаан түгээх сүлжээнд холбогдсон Цэнгэл сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралт, Толбо сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралт
Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 25/02

Өлгий

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Агайын" ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19 тоот албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Агайын" ХХК-ний дулаан түгээх сүлжээнд холбогдсон Цэнгэл сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралт, Толбо сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхэлж дагаж мөрдөж ажиллахыг "Агайын" ХХК /Б.Жирен /-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн / М.Дауренбек /-д даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21/01 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Х.ХАРЛЫГАШ

ЗОХИЦУУЛАГЧ М.ДАУРЕНБЕК