- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЗОЛБИН НОХОЙ, МУУРЫГ ХОТ, СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ
2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар A/299, А/21
Даланзадгад сум
ЗОЛБИН НОХОЙ, МУУРЫГ ХОТ, СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ, ТУШААХ НЬ:
1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах хүрээнд "Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгахад мөрдөн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг (сумдын Засаг дарга) нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга (Ц.Амартөгс)-д тус тус даалгасугай.
3.Энэ журмыг эрх зүйн актын нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЭНХБАТ
АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА Ж.МӨНХСҮЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх