- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 153
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 12.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ын "II.Цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтад байх объект" хэсгийн 3 дахь заалтын "(Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах нэгж)" гэснийг "(Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын нэгж)" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын нэгжид хамаарах Цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтын 2025 оны зардлыг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх