- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТУШААЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар А/18
Улаанбаатар хот
ТУШААЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.6 дахь заалт, Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай" 05 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:
1."Журам батлах тухай" 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/122 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан "Албан тушаалтны ... оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт /хураангуй/"-ыг нэгдүгээр, дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Албан тушаалтны ... оны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн маягт /хураангуй/"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Шинэчлэн баталсан тушаалын хавсралтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, үйл ажиллагаанд нэг мөр ойлгож хэрэглэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболдод үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямд даалгасугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/122 дугаар тушаалын гуравдугаар, дөрөвдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВАА
Авлигатай тэмцэх газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн
А/18 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт
(Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн
А/122 дугаартай тушаалын гуравдугаар хавсралт)
МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧИЙН ... … ОНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ХУРААНГУЙ МЭДЭЭНИЙ МАЯГТ
Авлигатай тэмцэх газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн
А/18 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралт
(Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн
А/122 дугаартай тушаалын дөрөвдүгээр хавсралт)
МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧИЙН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛГИЙН ХУРААНГУЙ МЭДЭЭНИЙ МАЯГТ
Текст томруулах
A
A
A
