- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 129
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.4, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр, төрөл, ангиллыг батлах тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 223 дугаар тогтоолын 1 дэх заалтад доор дурдсан агуулгатай тайлбарыг нэмсүгэй:
"Тайлбар: Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд энэ тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалт хамаарахгүй."
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх