A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.9, 9.2.4, 9.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг харьяаллын дагуу жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН