- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АТАР ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 166
Улаанбаатар хот
АТАР ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 54.1, Тариалангийн тухай хуулийн 5.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хавсралтад заасан хилийн зааг, эргэлтийн цэгийн солбицол бүхийДархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр дэх 1137.80 га, Хонгор сумын нутаг дэвсгэр дэх 2937.07 га болон 895 га, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэр дэх 524 га, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэр дэх 497.1 га, Матад сумын нутаг дэвсгэр дэх 15000 га, Булган сумын нутаг дэвсгэр дэх 1500 га, Баянтүмэн сумын нутаг дэвсгэр дэх 3000 га, Халх гол сумын нутаг дэвсгэр дэх 30000 га, Чулуунхороот сумын нутаг дэвсгэр дэх 4000 га, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэр дэх 651.16 га, Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр дэх 957.84 га, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэр дэх 72.8 га, Баян-Овоо сумын нутаг дэвсгэр дэх 431 га, Биндэр сумын нутаг дэвсгэр дэх 577.4 га, Баянхутаг сумын нутаг дэвсгэр дэх 1049 га, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр дэх 600 га, 4655.16 га болон 2749.69 га, нийт 71235.02 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлсүгэй.
2.Энэ тогтоолын 1-д заасан газрыг зохих журмын дагуу Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т, газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3."Атар 4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор энэ тогтоолын 1-д заасан тариалангийн газрыг зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг Газар ашиглалтын төлөвлөгөөнд нийцүүлэн тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулж ажиллахыг Дархан-Уул, Дорнод, Дундговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
