A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 31

Улиастай сум

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 35 дугаар зүйлийн 35.1.14, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дах заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг хавсралтаар баталсугай.

2.Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Г.Өнөрбаяр), Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Чимэддорж) нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын нарийн бичгийн дарга (С.Болдбаатар)-т даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.САНЖСҮРЭН