A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ЦАХИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 03/10

Хан-Уул

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/234 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа ахуйн болон хуурай хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас төсөвт төвлөрүүлэн, сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах ажлыг зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Б.Баасантогтох/-д үүрэг болгосугай

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар баталсан "Хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоох тухай" 2024 оны 04 дугаар сарын 29-ны өдрийн 15/09 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГАВ.БАЯНТӨР