- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ДОРНОД АЙМАГ МАТАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 08
Зүүн булаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг тэмээ 0, Адуу 1000, үхэр 1000, хонь 500, ямаа 800 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29 -ны өдрийн "2024 оны малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Саранхүү/-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Д.НАРАНЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх