- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 83
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-ын төрийн захиргааны "Тэргүүн түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн тусгай албан тушаалын жагсаалт" багана дахь "Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга" гэсний дараа "Үндэсний аудитын газрын Тамгын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга" гэж, төрийн захиргааны "Эрхэлсэн түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн тусгай албан тушаалын жагсаалт" багана дахь "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд захирал" гэсний дараа "Үндэсний аудитын газрын бүтцийн нэгжийн дарга, захирал, хэлтсийн дарга, менежер, албаны дарга, Орон нутаг дахь Төрийн аудитын газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын газрын дарга" гэж, төрийн захиргааны "Ахлах түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн тусгай албан тушаалын жагсаалт" багана дахь "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, албаны дарга (чиглэлийн)" гэсний дараа "Үндэсний аудитын газрын ахлах аудитор, ахлах шинжээч, Орон нутаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер, Гадаадын иргэн, харьяатын газрын хэлтсийн дарга, Гадаадын иргэн харьяатын газрын харьяа хилийн боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга" гэж, төрийн захиргааны "Дэс түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн тусгай албан тушаалын жагсаалт" багана дахь "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэргэшсэн сувилагч" гэсний дараа "Үндэсний аудитын газрын аудитор, шинжээч, Орон нутаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч, Гадаадын иргэн, харьяатын газрын газрын хяналтын улсын ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, улсын байцаагч, мэргэжилтэн түүнтэй адилтгах албан тушаалт, Гадаадын иргэн, харьяатын газрын харьяа хилийн боомт, орон нутаг дахь газрын хяналтын улсын ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, улсын байцаагч, мэргэжилтэн түүнтэй адилтгах албан тушаал" гэж тус тус нэмсүгэй.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга (В.Жавзан)-д даалгасугай.
ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A
