A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 04/04

Эрдэнэбулган сум

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай" 2022 оны А/603 дугаар тушаалыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архангай аймгийн нутаг дэвсгэрт байгалийн ургамал түүж, бэлтгэхэд мөрдөх төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Байгалийн ургамлын төлбөрийн хэмжээг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Цэрэннадмид)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 06 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА П.ГОМБОДОРЖ