A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ЦЭНХЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр

Дугаар 10

Алтан-Овоо

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдээс авах

нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг хонь-200 төгрөг, ямаа-500 төгрөг, үхэр-500 төгрөг, адуу-1000 төгрөг, тэмээ-500 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай

.

2.Малын тоо толгой албан татварын орлогыг багт нь зарцуулсугай.

3.

Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж иргэд малчдад мэдээлж сурталчлах, татварын ногдуулалтыг хийж, төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Ч.Бармид)-т үүрэг болгосугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга (Д.Сүхбаатар)-т үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн "

Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

" 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ч.БОЛДБААТАР