- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОЛ МӨРНИЙ УРСАЦ, БҮРЭЛДЭХ ЭХИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БАЯН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 24
Баян
ГОЛ МӨРНИЙ УРСАЦ, БҮРЭЛДЭХ ЭХИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Гол мөрний урсац бүрэлдэх эх, цэнгэг усны нөөцийг хамгаалах зорилгоор Орлогын голын урсац бүрэлдэх эхийн 134.60 га, Номгон, Нийтэн, Нунж голуудын урсац бүрэлдэх эхийн 1372.98 га, Их голын урсац бүрэлдэх эхийн 544.45 га, Хойд голын урсац бүрэлдэх эхийн 2619.38 га усны нөөц газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.
2.Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийн эргэлтийн цэгийг нэгдүгээр хавсралтаар, зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн цэг солбицлыг холбогдох байгууллагуудад уламжилж, кадастрын зураг зүйн нэгдсэн системд бүртгүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (С. Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ДАРГА Д.УУГАНЦООЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх