A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ БОЛОН МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ (ЦААШИД СУРАЛЦАХ ЧАДВАРЫН ШАЛГАЛТ)-ИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалын хавсралт

элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 /Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллага /цаашид "сургууль" гэх/-д дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсэн суралцагчид суралцахад шаардагдах сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт /цаашид "Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт" гэх/, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох монгол хэл, бичгийн шалгалт /цаашид "монгол хэл, бичгийн шалгалт" гэх/-ыг зохион байгуулах, олон улсын шалгалт өгсөн шалгуулагчийн дүн оноог элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

1.2.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтыг зохион байгуулахад Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Хоёр.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын бүтэц, агуулга

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.1.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулна.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Тайлбар: Энэ журмын 2.1, 2.5, 2.6, 2.7 дахь заалтыг 2028 оны 7 сар хүртэл мөрдөнө.

/Энэ тайлбарт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

2.2.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт нь дээд боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн хөтөлбөрийн онцлогтой уялдсан "Суралцах чадварын шалгалт", "Судлагдахууны 2 түвшинт шалгалт", "Ур чадварын шалгалт" болон "Олон улсын англи хэлний шалгалт" гэсэн төрөлтэй байна.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Тайлбар: Энэ журмын 2.2 дахь заалтыг 2028 оны 12 сараас мөрдөнө.

/Энэ тайлбарт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.2.1."Суралцах чадварын шалгалт"-ын агуулга нь ерөнхий боловсролын монгол хэл, бичиг, математикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд эзэмшсэн ерөнхий мэдлэг, чадварыг үнэлэхэд чиглэсэн нэгдмэл шалгалт байна;

2.2.1.1.элсэгч бүр "Суралцах чадварын шалгалт"-ыг заавал өгсөн байна;

2.2.1.2."Суралцах чадварын шалгалт"-ын үндэсний хэмжээний босго оноо 400 байна;

2.2.1.3.шалгуулагч нь "Суралцах чадварын шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно;

2.2.1.4."Суралцах чадварын шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй;

2.2.1.5.ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн суралцагч Суралцах чадварын шалгалтад өөрийн хүсэлтээр хамрагдаж болно. Энэ тохиолдолд шалгалтын зардлыг суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцна.

/Энэ дэд заалтыг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар нэмсэн/

2.2.2."Судлагдахууны 2 түвшинт шалгалт" нь англи хэл-I, англи хэлний олон улсын шалгалт, математик-I, II, монгол хэл-I, II, орос хэл-II, Физикт суурилсан байгалийн ухаан, химид суурилсан байгалийн ухаан, биологид суурилсан байгалийн ухаан, нийгмийн ухаан- I, II, III гэсэн түвшинтэй, тестийн хэлбэртэй байна;

/Энэ заалтыг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

2.2.2.1."Физикт суурилсан байгалийн ухаан" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн физикийн судлагдахууныг сонгон судлах, хими, биологийн судлагдахууныг заавал судлах, "Химид суурилсан байгалийн ухаан" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн химийн судлагдахууныг сонгон судлах, физик, биологийн судлагдахууныг заавал судлах, "Биологид суурилсан байгалийн ухаан" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн биологийн судлагдахууныг сонгон судлах, физик, химийн судлагдахууныг заавал судлах хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна;

/Энэ дэд заалтыг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

2.2.2.2."Нийгмийн ухаан-I" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны хичээлийг сонгон судлах, түүх, газарзүйн хичээлийг заавал судлах, "Нийгмийн ухаан-II" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн түүхийн хичээлийг сонгон судлах, нийгмийн ухаан, газарзүйн хичээлийг заавал судлах, "Нийгмийн ухаан-III" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн хичээлийг сонгон судлах, түүх, нийгмийн ухаан хичээлийг заавал судлах, хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна;

2.2.2.3.Монгол хэл-II, математик-II, орос хэл-II шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, математик, орос хэлний судлагдахууны сонгон судлах хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна.

  2.3.Элсэгч сонгосон мэргэжил /хөтөлбөр/-ээс хамааран "Ур чадварын шалгалт" өгнө.

Тайлбар: Энэхүү заалт нь тус журмын 2.1, 2.2 дахь заалтад хамаарна.

2.3.1."Ур чадварын шалгалт"-ыг элсэн суралцах мэргэжлийн онцлогтой уялдуулан бичгийн ажил, тест, ярилцлага, кейс ажиллуулах, натюрморт зурах, сэдэвт зохиомж зурах, дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, эсээ бичих, видео танилцуулга, сонсгол, хэмнэл шалгах, сэтгэц, зан үйлийн байдал, бие бялдрын бэлтгэгдсэн байдал, асуумж зэрэг хэлбэрээр авч, шалгуулагчийн ур чадварыг үнэлнэ;

2.3.2.элсэгчийн ур чадварын шалгалтын оноо нь тухайн шалгалтыг өгсөн сургууль, мэргэжлийн хувьд л хүчинтэй байна.

2.4.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын сэдэв даалгавар нь суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн агуулгын хүрээнд, шалгуулагчийн танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулсан тестийн хэлбэртэй байна.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.5.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт өгч буй бүх иргэн монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл, бичгийн шалгалт нь уншаад ойлгох чадвар, зөв бичих чадвар, үндэсний бичгээр уншиж, бичих чадвар, эх зохион найруулан бичих чадвар гэсэн 4 агуулгын хүрээнд байна. Тус шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.6.Шалгуулагч нь "монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.

2.7."Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.

2.8.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын батламж хуудас нь цахим хэлбэртэй байх ба шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жил 8 сарын хугацаанд хүчинтэй байна.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.9.Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн суралцагч Монгол хэл, бичгийн шалгалтад өөрийн хүсэлтээр хамрагдаж болно. Энэ тохиолдолд шалгалтын зардлыг суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцна.

/Энэ хэсгийг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар нэмсэн/

2.10.Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн суралцагч Монгол хэл, бичгийн шалгалт өгч, тухайн жилд зарласан босго оноог хангасан тохиолдолд дахин шалгалт өгөхгүй байж болно.

/Энэ хэсгийг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар нэмсэн/

2.11.Ур чадварын шалгалтыг эрх бүхий этгээдийн баталсан журмын дагуу тухайн дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулна.

/Энэ хэсгийг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар нэмсэн/

Гурав.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын зохион байгуулалт

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.1.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна.

/Энэ хэсгийг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

3.2.Боловсролын ерөнхий хуулийн 17.11-д заасан байгууллага элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтыг үндэсний хэмжээнд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах ба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.1.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын товыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтооно;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.2.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтыг зохион байгуулах удирдамжийг батлах;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.3.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, үр дүнг нэгтгэн тайлагнах;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.4.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын бүртгэлийн хугацааг товлож, онлайнаар бүртгэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.5.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын бүртгэлийн хураамжийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр шинэчлэн тогтоох;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.6.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын судлагдахуун бүрээр блюпринтийг боловсруулж, олон нийтэд мэдээлэх;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.7.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын сэдэв даалгаврыг дээд боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нарын төлөөллийг оролцуулан баталсан блюпринтийн дагуу боловсруулах;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.8.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын сэдэв даалгаврын нууцлалыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хангах;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.9.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт, монгол хэл, бичгийн шалгалт сэдэв даалгавар боловсруулах, хэвлэх, савлах, хадгалах, хүргүүлэх, илгээх ажил нь албаны нууцад хамаарах ба нууцлалыг ханган аймаг, дүүрэг дэх шалгалтын байранд хүргүүлэх, илгээх, хадгалах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.2.10.Илгээхэд бэлэн болсон нууц баримт бичгийн лац, битүүмжлэлийг нууц хамгаалах ажилтан шалгаж, тусгай шуудангийн албанд хүлээлгэн өгөх;

3.2.11.Шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг хангах.

3.3.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулахад аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтэс болон Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага нь өөрийн харьяа нутаг дэвсгэрт шалгалтыг зохион байгуулахад Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас өгөгдсөн удирдамж, заавар чиглэлийн дагуу дэмжлэг үзүүлэн дараах үүргийг хэрэгжүүлэн хамтран ажиллана.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.3.1.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтад бүртгүүлэгчдийг цахим бүртгэлд бүрэн хамруулах, тэднийг үнэн зөв мэдээллээр хангах ажлыг орон нутагтаа зохион байгуулах;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.3.2.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт зохион байгуулах шалгалтын байрыг тухайн жилийн төгсөгч, шалгалтад бүртгүүлэгчдийн нийт тоонд баримжаалан бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, орчныг бэлтгэх;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.3.3.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үеэр шалгалтын байранд ажиллах зохион байгуулагч, хянагч багш нарыг тавигдах шаардлагын дагуу сонгох, бэлтгэх, үүрэгжүүлэх;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.3.4.элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт зохион байгуулахаар Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас томилогдон ирсэн багтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.4.Шалгалтыг Улаанбаатар хотын цагаар орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна.

Дөрөв.Шалгалтын үр дүнг мэдээлэх, тайлагнах

4.1.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үр дүнг анхны оноо, хэмжээст оноо, процентал оноо, амжилтын чанарын индекс гэсэн дөрвөн үзүүлэлтээр тооцож гаргана.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

4.2.Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар мэдээлнэ.

4.3.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын анхны оноог шалгалт зохион байгуулагдсан тухай бүрд шууд засалтын цахим технологийг ашиглан засаж, үр дүнг нээлттэйгээр мэдээлнэ.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

4.4.Шалгалтын үр дүнг тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар дамжуулан шалгуулагчийн бүртгэлийн дугаараар нээлттэй мэдээлнэ.

4.5.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтыг бүрэн зохион байгуулж дууссаны дараа шалгалтын үр дүнг шалгуулагч бүрээр гаргаж, дээд боловсролын сургалтын байгууллагад цахимаар хүргэх бөгөөд мэдээллийн аюулгүй байдал, системийн нууцлалыг ханган мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж болно.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

4.6.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын статистик дүн мэдээг тайлангийн цахим систем ашиглан нийтэд нээлттэй мэдээлнэ, мөн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Тав.Шалгуулагчийн эрх үүрэг

5.1.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтыг бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

5.1.1.энэхүү журмын 5.1 дэх заалт нь монгол хэл, бичгийн шалгалт болон суралцах чадварын шалгалтад өөрийн хүсэлтээр хамрагдах ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн суралцагчид хамаарахгүй.

/Энэ заалтыг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар нэмсэн/

5.2.Шалгуулагч нь энэ журмын 2.1, 2.2-д заасан хичээлээс 2 ба түүнээс дээш хичээлийг сонгон өгч болно.

5.3.Тусгай хэрэгцээт шалгуулагч элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтад хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүгнэлт бүхий албан бичиг баримтад үндэслэн Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагад өргөдөл гарган шаардлагатай орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжөөр хангуулна.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

5.4.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын бүртгүүлэгч нь бусдаас үл хамааран өөрийн хүсэлтээр хичээл сонголтыг хийнэ.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Зургаа.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.1.Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг олон улсын шалгалтын үнэлгээг дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцно.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.2.Олон улсын хөтөлбөрөөр хичээллэн, ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх болон элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтад хамрагдаж, аль өндөр үнэлгээгээрээ сургуульд элсэн орж болно.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.3.Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрүүд

6.3.1.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг дараах хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үүнд:

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.3.1.1.Кембрижийн АS/A түвшний дараах хөтөлбөрийн олон улсын шалгалт;

№

Кембрижийн AS, А түвшин

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт 2028 оны 7 сар хүртэл мөрдөх

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт 2028 оны 12 сараас мөрдөж эхлэх

1

English 9093, 9695, 8695, 8021 хөтөлбөр

Англи хэл

Англи хэл-I

2

Mathematics 9709, 9231 хөтөлбөр

Математик

Математик-II

3

Physics 9702 хөтөлбөр

Физик

Физикт суурилсан байгалийн ухаан

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

4

Chemistry 9701 хөтөлбөр

Хими

Химид суурилсан байгалийн ухаан

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

5

Biology 9700 хөтөлбөр

Биологи

Биологид суурилсан байгалийн ухаан

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6

Geography 9696 хөтөлбөр

Газар зүй

Нийгмийн ухаан-III

6.3.1.2.Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн хоёр түвшний шалгалт;

 №

IB

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт 2028 оны 7 сар хүртэл мөрдөх

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт 2028 оны 12 сараас мөрдөж эхлэх

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

1

English SL, HL

Англи хэл

Англи хэл-I

2

Mathematics SL, HL

Математик

 Математик-II

3

Physics SL, HL

Физик

Физикт суурилсан байгалийн ухаан

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

4

Chemistry SL, HL

Хими

Химид суурилсан байгалийн ухаан

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

5

Biology SL, HL

Биологи

Биологид суурилсан байгалийн ухаан

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6

Russian SL, HL

Орос хэл

Орос хэл-II

7

Geography SL, HL

Газар зүй

Нийгмийн ухаан-III

6.3.1.3.AP хөтөлбөрийн олон улсын шалгалт.

/Энэ дэд заалтыг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар нэмсэн/

№

AP

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт 2028 оны 7 сар хүртэл

мөрдөх

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт 2028 оны 12 сараас мөрдөж эхлэх

1

AP English Language and composition, AP English Literature and composition

Англи хэл

Англи хэл-I

2

AP Calculus AB, BC, AP statistics

Математик

Математик-II

3

AP Physics 1, 2, C

Физик

Физикт суурилсан байгалийн ухаан

4

AP Chemistry

Хими

Химид суурилсан байгалийн ухаан

5

AP Biology

Биологи

Биологид суурилсан байгалийн ухаан

6

AP Human Geography

Газар зүй

Нийгмийн ухаан-III

6.3.2.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг дараах шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үүнд:

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

 №

Шалгалт

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт 2028 оны 7 сар хүртэл мөрдөх

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт 2028 оны 12 сараас мөрдөж эхлэх

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

1

TOEFL /IBT/

Англи хэл

Англи хэл-I

2

IELTS

Англи хэл

Англи хэл-I

3

PTE

Англи хэл

Англи хэл-I

4

SAT-Math

Математик

Математик-II

5

SAT-Evidence-Based Reading and Writing

Англи хэл

Англи хэл-I

6.4.Монгол Улсад ерөнхий боловсрол эзэмшсэн, эсхүл дүйцүүлсэн баримт бичигтэй, төгсөх ангид суралцаж байгаа, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээтэй Монгол Улсын иргэн, оюутан, суралцагчид элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхээр хүсэлтээ гарган хамрагдах боломжтой.

/Энэ хэсгийг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

6.5.Үнэлгээ дүйцүүлэхэд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

6.5.1.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт гаргаж буй оюутан, суралцагч нь ерөнхий боловсролын сургуулийг төгссөн эсвэл төгсөх ангид суралцаж буйг нотлох баримт бичигтэй байна;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.5.2.Олон улсын шалгалтад хамрагдаж, үнэлүүлсэн нь сертификатаар баталгаажсан байна;

6.5.3.оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлсэн оноогоор зөвхөн Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах эрхтэй байна.

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.6.Үнэлгээг дараах алхмуудын дагуу дүйцүүлнэ. Үүнд:

6.6.1.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын хэмжээст оноонд дүйцүүлэх ажлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хариуцан гүйцэтгэнэ;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.6.2.үнэлгээ дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацааг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын www.eec.mn цахим хуудсаар тухайн жилийн элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт эхлэхээс өмнө зарлаж зохион байгуулна;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.6.3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь үнэлгээ дүйцүүлэх хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн "Батламж хуудас"-ыг цахимаар олгоно;

6.6.4.үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар ирүүлнэ. Үүнд:

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

    6.6.4.1.үнэлгээ дүйцүүлэх хүсэлт;

    6.6.4.2.төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар;

6.6.4.3.үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөр болон шалгалтын сертификат, дүнгийн хуудасны хуулбар;

6.6.4.4.бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримтын хуулбар /зөвхөн өмнөх оны төгсөгч/;

6.6.4.5.суралцаж буй сургуулийн тодорхойлолт /зөвхөн 12 дугаар ангийн суралцагч/.

6.6.5.оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлтийн хариуг энэ журмын 6.6.2-т заасан цахим хуудсаар орж харна;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.6.6.оюутан, суралцагчдын дүйцүүлсэн оноог элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үндсэн жагсаалтад оруулахгүй ба харгалзах хичээлийн жагсаалтад онооны дагуу байршуулж тусад нь жагсаалт үүсгэн Боловсролын үнэлгээ, арга зүйн төвөөс дээд боловсролын сургалтын байгууллагад хүргэнэ.

  6.7.Үнэлгээг дараах аргачлалаар дүйцүүлнэ. Үүнд:

6.7.1.Олон улсын шалгалтад хамрагдаж авсан үнэлгээг баталгаажуулах сертификат нь дүйцүүлэх үнэлгээний гол баримт бичиг болно;

6.7.2.Кембрижийн олон улсын шалгалтын үнэлгээг (AS, А) элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд суралцагчдын олон улсын шалгалтын дүнгийн хуудсан дээрх тоон (percentage uniform mark) болон үсгэн хэлбэрээр бичигддэг үнэлгээг дүйцүүлэхэд ашиглана;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.7.3.Кембрижийн олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дараах утгуудад харгалзуулан тооцно;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

АS түвшин

a /90-100/

a /80-89/

b

c

d

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

A

A-

B

B-

C

А түвшин

А*

А

B

C

D

6.7.4.Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн стандарт түвшний үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

IB /SL-стандарт түвшин/

7

6

5

4

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

A-

B

B-

C

6.7.5.Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн ахисан түвшний үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

IB /HL-ахисан түвшин/

7

6

5

4

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

A

А-

B

B-

6.7.6.TOEFL, IELTS болон PTE шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд /оноогоор/;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

A

A-

B

B-

C

C-

TOEFL /IBT/

102-120

94-101

79-93

60-78

46-59

35-45

IELTS

7.5-9

7

6.5

6

5.5

5

PTE

76-89

66

56

46

36

29

6.7.7.SAT-ийн үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

A

A-

B

B-

C

C-

SAT

751-800

701-750

651-700

601-650

551-600

501-550

/Энэ хүснэгтийг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчилсөн/

6.7.8.Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт нь бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалттай нэгдмэл авдаг гадаадын ахлах сургууль төгссөн болон энэ журмын 6.1-д зааснаас бусад олон улсад хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээтэй оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын дүн, оноонд дүйцүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

A

A-

B

B-

C

C-

Үсгэн үнэлгээтэй дүйцүүлбэл

A

A-

B

B-

C

C-

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

A

A-

B

B-

C

C-

Гүйцэтгэлийн хувиар дүйцүүлбэл

90-100%

80-89%

70-79%

60-69%

50-59%

40-49%

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

A

A-

B

B-

C

Тоон үзүүлэлтээр

дүйцүүлбэл

5

4.5

4

3.5

3

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

A

A-

B

B-

C

C-

Оноогоор дүйцүүлбэл

90-100

80-89

70-79

60-69

50-59

40-49

Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт

A

А-

В

АР

5

4

3

/Энэ хүснэгтийг БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар нэмсэн/

6.7.9.Олон улсын шалгалтад авсан үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхдээ хэмжээст оноо /CEEB/, амжилтын чанарын индексээр тооцож гаргана;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.7.10.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын тухайн жилийн хичээл тус бүрийн амжилтын чанарын индексийн тархалтын мужид шилжүүлэн тухайн харгалзах мужийн дээд хэмжээгээр нь тооцож гаргана;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.7.11.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэхдээ сүүлийн 2 жилийн дотор олгогдсон олон улсын шалгалтын сертификат, дүнгийн хуудсыг үндэслэнэ;

/Энэ заалтад БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

6.7.12.Дүйцүүлсэн оноо нь олон улсын шалгалтад хамрагдаж, сертификат, гэрчилгээ авсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Долоо.Өргөдөл, гомдол гаргах, хүлээн авах, хариу өгөх

7.1.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь шалгалтын зохион байгуулалт, бүртгэл шалгалтын материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг шалгалт зохион байгуулж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар нэмэлт оруулсан/

7.2.Шалгалтын зохион байгуулалт, материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага дээр биеэр очиж өгөх болон info@eec.edu.mn хаягаар ирүүлж болно.

7.3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэж авна.

7.4.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хариуг биечлэн болон утсаар, цахим шуудангаар, дүрст дуудлага ашиглан өгч болно.

Найм.Бусад

8.1.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын үр дүн нь сургалтын байгууллага болон багш, хувь хүнд хариуцлага тооцох үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

8.2.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалтын бүртгүүлэгч нь өөрийн эрхийн хүрээнд хичээл сонголтыг хийх бөгөөд сургуулийн удирдлага болон багш нар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

8.3.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

--- о0о ---