A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг нэгдүгээр, тусгай шаардлагыг хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг нэгдүгээр, тусгай шаардлагыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар (хошууч генерал Г.Ариунбуян)-т даалгасугай.

3.Энэхүү тушаалыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН