- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ-Дорнод аймгийн Сэргэлэн сумын Варм прожект ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тариф
ДОРНОД АЙМАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 10
Чойбалсан
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 заалтуудыг тус тус үндэслэн Варм прожект ХХК--иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дорнод аймгийн Сэргэлэн сумын Варм прожект ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг хавсралтаар баталсугай.
2.Дулааны эрчим хүчний үнэ тарифыг Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Варм прожект ХХК-ийн гүйцэтгэх захирал
/С.Хишигдорж/-д даалгасугай.
3.Үнэ тарифын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн Ж.Энхээд даалгасугай.
ДАРГА Д.БАТБИЛЭГ
ГИШҮҮН Ж.ЭНХЭЭ
ГИШҮҮН Б.УРАНСҮХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх