A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар 07

Улаангом

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

  Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн "ГАН ЭВ УНДРАА" ХХК- аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Увс аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."ГАН ЭВ УНДРАА" ХХК –ийн Ховд сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж ажиллахыг "ГАН ЭВ УНДРАА" ХХК -ийн захирал /Ц.БААТАРСҮРЭН/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 16 дугаар тогтоолыг тариф хэрэгжиж эхлэх өдрөөс хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн /Т.Цэцэгмаа Б.Болор / нарт даалгасугай.

ДАРГА   Б.ЭЛДЭВ-ОЧИР

ГИШҮҮН   Т.ЦЭЦЭГМАА

ГИШҮҮН   Б.БОЛОР