- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр
Дугаар 164
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хавсралтын шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан дүрмийг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөсдагаж мөрдөхийг дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.
3.Энэ дүрэм хүчин төгөлдөр болсон өдрөөс Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Дүрэм шинэчлэн батлах тухай" 292 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A