A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 165

Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.2, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг дэмжиж, зөвшөөрөл олгосугай.

2.Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг баталж, түүнд нийцүүлэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулахыг Хархорум хотын захирагч Л.Халтарт, холбогдох зардлыг зохих гэрээний дагуу санхүүжүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьд тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 1, 2, 4 дэх заалтын "Шинэ" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ