- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ (Дэлхийн II дайн дууссаны болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 189
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор Дэлхийн II дайн дууссаны болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг 2025 оны 09 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2.Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Ажлын хэсэг (С.Бямбацогт)-т, төлөвлөгөөнд туссан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Зэвсэгт хүчний хөгжлийн сан болон холбогдох бусад эх үүсвэрээс шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх