- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 190
Улаанбаатар хот
МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ
Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 15.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурыг Чингис хаан олон улсын агаарын замын боомт, Алтанбулаг авто замын боомт, Сүхбаатар төмөр замын боомт, Замын-Үүд авто болон төмөр замын боомтоор тус тус нэвтрүүлж байхаар тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1-д зааснаас бусад хилийн боомтоор мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурыг нэвтрүүлэхгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх