A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 185

Улаанбаатар хот

ХАНГАЙН БҮСЭД ЦАГ УУРЫН РАДАРЫН СТАНЦ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 4.1.2-т заасныг тус тус үндэслэн "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ын 3.1.12, "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.4.2.6, 4.4.4.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хангайн бүсийн нутаг дэвсгэрт үүлний шилжилт, хувьслыг өндөр нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигтүзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх хүрээнд иж бүрэн тоног төхөөрөмж бүхий цаг уурын радарын станцыг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулж, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад үүрэг болгосугай.

2.Цаг уурын радарын станц байгуулахтай холбогдон гарах зардлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА