- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Журам батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 13
Төрийн ордон, Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. "Эхийн алдар" одонгоор шагнах журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ зарлигийг 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх