A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ НОМГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 3/02

Номгон сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн өмчилж буй нэг малын тоо толгойд төлөх албан татварын хувь хэмжээг адуу-100, тэмээ-100, үхэр-100, хонь-200 ямаа- 300 төгрөгөөр тогтоосугай.

2.Сумын жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх хэмжээгээр жил бүр татварын орлогыг бүрдүүлэхийг зөвшөөрсүгэй.

3.Малын тоо толгойн албан татварыг иргэдэд сурталчлан таниулж, ногдуулсан албан татварыг төсөвт төвлөрүүлж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (Г.Буянхүү)-д үүрэг болгосугай.

4.Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Х.БАТ-ЭРДЭНЭ