- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ХӨХМОРЬТ СУМ ГОЛ МӨРНИЙ УРСАЦ, БҮРЭЛДЭХ ЭХИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ХӨХМОРЬТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр
Дугаар 03
Сайн-Уст
ГОЛ МӨРНИЙ УРСАЦ, БҮРЭЛДЭХ ЭХИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Гол мөрний урсац бүрэлдэх эх, цэнгэг усны нөөцийг хамгаалах зорилгоор Гүн нуурын урсац бүрэлдэх эхийн 167.54 га, Сангийн далай нуурын урсац бүрэлдэх эхийн 4029.73 га, Баянхудаг нуурын урсац бүрэлдэх эхийн 88.57 га, Цоохорын голын урсац бүрэлдэх эхийн 3822.87 га усны нөөц газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.
2.Байгалийн нөөц газрын ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийн эргэлтийн цэгийг нэгдүгээр хавсралтаар, зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн цэг солбилцлыг холбогдох байгууллагуудад уламжилж, кадастрын зураг зүйн нэгдсэн системд бүртгүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Даржаа)-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.ТАРВА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх