A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар 03

Сүмбэр сум

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 52 дугаар зүйлийн 52.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 46 дугаар зүйлийн 46.1, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Орон нутгийн чанартай авто зам ашиглаж буй авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс авах авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангуулж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Ж.Оюунбилэг)-т даалгасугай.

3.Уг тогтоол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Т.Бат-Эрдэнэ)-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Ж.Оюунбилэг) нарт үүрэг болгосугай.

ДАРГА  Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ