A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 212

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 39.1.2-т заасныг тус тус үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.1.26-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 164 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Хөвсгөл" гэсний дараа ", Өмнөговь" гэж нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 1 дэх заалтын ""Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын харьяанд байгуулж" гэснийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулж" гэж өөрчилсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН