- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 05 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 214
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0121 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолын үндэслэл хэсгийн "2 дахь хэсэгт заасныг" гэснийг "2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 341 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус" гэж өөрчилсүгэй.
2.Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.5.9.8 дахь дэд заалтын ""Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах," гэсний дараа, 2.7.Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварын ""-Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах," гэсний дараа, 3.3.9. дэх заалтын ""Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах," гэсний дараа "төвд ирүүлсэн Засгийн газрын бодлого шийдвэрт тусгах боломжтой саналыг судлан танилцуулах, захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдэд тулгамдаж байгаа болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл бэлтгэн танилцуулах," гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх