- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 207
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүс, орон нутгийн хөгжил, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар өргөтгөсөн хуралдаанд үнэтэй санал дэвшүүлж, манлайлан оролцсоныг нь үнэлж Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн малчин Ч.Эрдэнэбулган, "Нью-Урбанизм" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Туяа нарыг "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр тус тус шагнасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх