- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2025 оны 77 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 199
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2025 оны 77 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх;" гэсний дараа "-М.Баттүшиг-Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх;, -"Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн гүйцэтгэх захирал;" гэж, мөн хэсгийн "-Н.Батбаатар-Дотоодын хөрөнгө оруулагчдын төлөөлөл "Нано интернэйшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);" гэсний дараа "-Э.Орчлон-"Юрика" ХХК-ийн үүсгэн байгуулагч (тохиролцсоноор);" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх