A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЯРУУ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 03

Чандмань

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнэ тарифын дагуу иргэн, Аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, хагас бүтэн жилээр биелэлт, үр дүнг нь танилцуулж, зохих журмын дагуу зарцуулж тайлагнахыг Засаг дарга (Б.Ганзориг)-т үүрэг болгосугай.

3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас тогтоосон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах хөтөлбөр журамд нийцүүлэн тусгайлсан журам боловсруулж сумын түвшинд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, тус тогтоолыг бүрдлүүдийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний Актын улсын нэгдсэн санд бүртгүүлж ажиллахыг Байгаль орчин Хяналтын Улсын байцаагч (Д.Сүхбаатар), сумын Засаг даргын орлогч (Н.Эрдэнэчимэг) нарт даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн (Г.Олзвой)-д даалгасугай.

ДАРГА  Ө.ЦЭРЭНЛХАМ