- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16.1, 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 35 дугаар хавсралтаар баталсан "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 219
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын Үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 35 дугаар хавсралтаар баталсан "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 216 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх