- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлага"-ыг нэгдүгээр, "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар А/130, А/58
Улаанбаатар хот
ЖУРАМ ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлага"-ыг нэгдүгээр, "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газар /П.Оюунцэцэг/, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газрын дарга /Б.Бат-Өлзий/-д тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газар /О.Энхболд/-т, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Салбарын хяналтын газар /С.Цагаанхүү/-т тус тус даалгасугай.
4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын хамтарсан "Журам, шаардлага батлах тухай" 2024 оны А/138, А/37 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ
Текст томруулах
A
A
A
