- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг харгалзан импортын мэдэгдэл олгох ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр
Дугаар А/161
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг харгалзан импортын мэдэгдэл олгох ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан жагсаалтыг үйл ажиллгаандаа мөрдүүлж, холбогдох чиглэлийн албан хаагчдыг мэргэжил, арга зүй удирдлагаар хангаж ажиллахыг Ургамал хамгааллын газрын дарга (Э.Уламбаатар)-д даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Т.Гантогтох)-т, тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Г.Урангоо)-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
