- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ- Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 117
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 995 дугаар тогтоолоор баталсан "Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам"-д доор дурдсан агуулга бүхий 3.8, 3.9 дэх хэсгийг тус тус нэмсүгэй:
1/Журмын 3.8 дахь хэсэг:
"3.8.Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран эрэмбэлсэн шилдэг 100 аж ахуйн нэгжээр тухайн жилд шалгарсан этгээдийн хувьд биржийн бус зах зээл дээр нэг жил хүртэлх хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргах бол андеррайтертай гэрээ байгуулахгүй байж болно."
2/Журмын 3.9 дэх хэсэг:
"3.9.Энэ журмын 3.8-д заасан бондыг үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа, баталгаагүй гаргаж болно.
2.Энэ тогтоолын 1-д заасан журамд нэмэлт оруулсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлтийг оруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ (Ц.Содхүү)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх