- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 159
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 9 дүгээр хуралдааны тэмдэглэлээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт"-ын төрийн захиргааны "Тэргүүн түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн тусгай албан тушаалын жагсаалт" багана дахь "Гадаадын иргэн, харьяатын газрын дарга" гэсний дараа "Гаалийн ерөнхий газрын дарга," гэж, төрийн захиргааны "Эрхэлсэн түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн тусгай албан тушаалын жагсаалт"- багана дахь "Гадаадын иргэн, харьяатын газрын газрын дарга" гэсний дараа "Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Гаалийн ерөнхий газрын газрын дарга," гэж, төрийн захиргааны "Ахлах түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн тусгай албан тушаалын жагсаалт" багана дахь "Гадаадын иргэн харьяатын газрын харьяа хилийн боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга" гэсний дараа "Гаалийн ерөнхий газрын хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаал, Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хорооны дарга, түүнтэй адилтгах албан тушаал," гэж, төрийн захиргааны "Дэс түшмэл"-ийн албан тушаалтай адилтгах "Төрийн тусгай албан тушаалын жагсаалт" багана дахь "Гадаадын иргэн, харьяатын газрын харьяа хилийн боомт, орон нутаг дахь газрын хяналтын улсын ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, улсын байцаагч, мэргэжилтэн түүнтэй адилтгах албан тушаал" гэсний дараа "Гаалийн улсын ахлах байцаагч, Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газрын албаны дарга, Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газрын салбарын эрхлэгч, Гаалийн улсын байцаагч," гэж тус тус нэмсүгэй.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга (В.Жавзан)-д даалгасугай.
ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A
