- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СУМЫН ХОГ ХАЯГДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ БАТЛАХ ТУХАЙ
АРХАНГАЙ АЙМГИЙН ӨНДӨР-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 05
Баянгол
СУМЫН ХОГ ХАЯГДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6, татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.14, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хог хаягдал, үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.
2.Холбогдох материалыг эрх бүхий байгууллагад хүргүүлж бүртгүүлэхийг сумын Засаг дарга /Д.Батсүх/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаар батлагдсан 2024 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА Х.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх