- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬСҮМБЭР АЙМАГ ШИВЭЭГОВЬ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 05
Шивээговь сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдааны тооллогын комиссын 04 дүгээр "Санал хураалтын дүнгийн тухай" тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ, энгийн хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх зардлын нэгж тарифыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга (Ч.Сугармаа)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх, зарцуулах журам батлах тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА А.ДЭЛГЭРЗАЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх