A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРУИТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Зохицуулах хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ НЬ:

  1."Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм"-ийг нэгдүгээр, "Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, зохих журмын дагуу нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд болон нийтэд мэдээллэх ажлыг зохион байгуулахыг Тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/, Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т тус тус даалгасугай.

  3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус Зохицуулах зөвлөлийн 2017 оны 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА   Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН  Д.АНХБАТ

ГИШҮҮН  Ц.БАТЗАЯА

ГИШҮҮН  Т.УЛАМБАЯР