A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 2

Мандалговь

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн, Говь Энержи Илч ХХК-аас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг мөрдөж ажиллах, төсөв болон үйлдвэр аж ахуй нэгжийн удирдлага, ерөнхийлөн захирагч нарт танилцуулахыг Говь Энержи Илч ХХК-ийн захирал /Б.Булгантогтох/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга /М.Дашхүү/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА М.ДАШХҮҮ

ГИШҮҮД Б.ЗОЛЖАРГАЛ

Ц.АРИУНБАЯР