- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 03
Мандалговь
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн, Далайн чансаа ХХК-аас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дундговь аймгийн Өндөршил сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг мөрдөж ажиллах, төсөв болон үйлдвэр аж ахуй нэгжийн удирдлага, ерөнхийлөн захирагч нарт танилцуулахыг Далайн чансаа ХХК-ийн захирал /С.Мөнхбаатар/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга /М.Дашхүү/-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА М.ДАШХҮҮ
ГИШҮҮДБ.ЗОЛЖАРГАЛ
Ц.АРИУНБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх