A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/178

Эрдэнэбулган сум

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2, 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

1.Архангай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудад цагийн хязгаарыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (Цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр) Хүнс, хөдөө аж ахуйн газар (Г.Галсандорж ), сумдын Засаг дарга нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭННАДМИД