- Нүүр
- Сайдын тушаал
- ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг нэгдүгээр, бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага, стандартыг хоёрдугаар хавсралтаар/

БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/189
Улаанбаатар хот
ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.11 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/10172 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг нэгдүгээр, бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага, стандартыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг асуудал хариуцсан газрын дарга нарт, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, тавигдах шаардлагыг аж ахуйн нэгж, иргэдэд сурталчлан таниулж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), Санхүү хөрөнгө оруулалтын газар (Б.Батцэцэг) -т тус тус үүрэг болгосугай.
3.Татварын албатай тухай бүр мэдээлэл харилцан солилцож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.
4.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж нь шаардлага, стандартыг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар тухай бүр татварын албанд мэдэгдэж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.
5.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны статистик мэдээллийг нэгтгэн хагас жил тутам тайлагнаж ажиллахыг Санхүү хөрөнгө оруулалтын газар (Б.Батцэцэг) -т үүрэг болгосугай.
6.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Боловсролын сайдын 2024 оны 12 дугаарсарын 04-ны өдрийн"Нийтлэг шаардлага батлах тухай" А/226 тоот тушаалыг хүчингүй болгосугай.
САЙД П.НАРАНБАЯР
Текст томруулах
A
A
A
