- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах заавар/

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр
Дугаар А/95, А/81
Улаанбаатар хот
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах заавар"-ыг хавсралтаар баталсугай.
2.Зааврыг хэрэгжүүлж ажиллахыг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газар (Ц.Одхүү)-т, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газарт, Нийгмийн даатгалын ерөнхий газар (Б.Батжаргал)-т, тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (хур.Б.Эрхэмбаяр)-т, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Ц.Мөнхзул)-т тус тус даалгасугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/58, А/105 дугаартай хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
