- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 05/01
Улаанжирэм
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд малын төрөл тус бүр дээр нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг дараах байдлаар тогтоосугай.
1.Адуу - 1000 төгрөг
2.Тэмээ- 1000 төгрөг
3.Үхэр- 1000 төгрөг
4.Хонь- 200 төгрөг
5.Ямаа- 400 төгрөг
2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бусад холбогдох материалуудыг бүрдүүлж эрх бүхий дээд шатны байгууллагад хүргүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг сумын Засаг дарга (Ж.Эрдэнэбаатар)-д даалгасугай.
3.Малын тоо толгойн албан татварын орлогыг холбогдох хууль журамд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, төсвийн тухай хуульд нийцүүлэн зарцуулж тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Эрдэнэбаатар)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.БЯМБАДЭЛГЭР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх