- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар VII/39
Булган сум
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит бус VII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Байгаль орчны салбарын улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг батлагдсан норматив хэмжээгээр тооцож ажиллахыг Байгаль орчны газар (А.Гантөмөр), сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн орлого бүрдүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Татварын газар (Д.Лхагвасүрэн)-д даалгасугай.
ДАРГА Ж.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх